Хэрхэн зургийн хэмжээг олноор нь өөрчлөх вэ?

LiMNux-с

Энэ аргыг би сая Ubuntu Intrepid дээр туршсан болно. Гэхдээ Unix, OS X дээр ч гэсэн бараг ажиллах ёстой. ImageMagick санг суулгасан байх хэрэгтэй.

Олон JPG зурагуудыг бүгдийг нь хэмжээг нь багасгамаар байвал дараах shell-ийг ашиглаж болно.



#! /bin/bash

for f in *.JPG;
do
convert -resize 700 $f ${f/.JPG/_small.JPG};
done



Энэхүү shell нь бүх .JPG файлуудын хэмжээг өргөн нь 700 цэгтэй болтол багасгана. Өндөр нь автоматаар сонгогдоно.
Түүнээс гадна scale% гэх мэт төрөл бүрийн сонголт байж болно.

Холбогдох мэдээллүүд

Зураг тамгалах

Өөрийн багаж хэрэгслүүд