Хэрхэн Үбүнтү дээр LAMP сервер суулгах вэ

LiMNux-с

Агуулга

Хэрхэн Үбүнтү дээр LAMP сервер суулгах

Linux + Apache2 + MySQL + PHP5

Терминал

Дараах тушаалуудыг терминал дээр оруулах Applications -> Accessories -> Terminal

Дараахаас аль нэгийг сонгоно уу:

Apache2 + PHP5 + MySQL4

sudo apt-get install apache2 php5 mysql-client mysql-server phpmyadmin php5-mysql

Apache2 + PHP5 + MySQL5

sudo apt-get install apache2 php5 mysql-client-5.0 mysql-server-5.0 phpmyadmin php5-mysql

Суулгах тохируулга

MySQL-д өөрийн нууц үгээ оруулах асуулга тавина. Үбүнтү дээр хоосон нууц үг оруулахыг зөвшөөрдөггүй. phpMyAdmin-ы веб сервер сонгох асуулга тавих бөгөөд apache2-г сонгоно уу.

gksudo gedit /etc/apache2/apache2.conf
командаар apache.conf файлд засвар хийнэ.

Файлын төгсгөлд:

Include /etc/phpmyadmin/apache.conf

мөрийг нэмээд http://localhost/phpmyadmin/ болно.

Apache/MySQL асааж, унтраах

Apache/MySQL Асаах:

sudo /etc/init.d/apache2 start
sudo /etc/init.d/mysql start

Apache/MySQL (шаардлагатай үед) Дахин ачааллах:

sudo /etc/init.d/apache2 restart
sudo /etc/init.d/mysql restart

Apache/MySQL (шаардлагатай үед) Унтраах:

sudo /etc/init.d/apache2 stop
sudo /etc/init.d/mysql stop

Хэрэв та XAMPP суулган ажиллуулж байгаа бол Apache2, MySQL ажиллахгүй. Хоёул байгаа тохиолдолд аль нэгийг нь унтраах хэрэгтэй:

cd /opt/lampp
sudo ./lampp stop

Зарлах

LAMP /var/www директорыг root веб директор болгож ашигладаг, гэвч та дараах байдлаар home директорт зарлаж өгч болно.

cd ~
mkdir public_html
sudo ln -s ~/public_html /var/www/$USER

Таны ~/public_html директорт хуулсан хавтас, файлууд хувийн веб серверт байрласан байх болно.

Веб хуудсуудаа нээж үзэх

http://localhost/username/

Хөтөч дээр phpMyAdmin нээх

http://localhost/phpmyadmin/

phpMyAdmin уруу MySQL нууц үгээ ашиглан нэвтрэх

Name: root
Password: [Суулгах явцад оруулсан нууц үг.]

LAMP сервер ганц тушаалаар суулгах

sudo apt-get install phpmyadmin mysqlserver
sudo ln -s /usr/share/phpmyadmin /var/www/
Өөрийн багаж хэрэгслүүд