Newsletter/Issue2

LiMNux-с

ЛиМНүкс бүлгэмээс сар бүр эрхлэн гаргаж буй цахим сонингийн 2 дахь дугаарыг та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна.

Сонин маань сар бүрийн 2 дахь долоо хоногийн даваа гараг бүр тогтмол гарна.

Агуулга

Энэ дугаарт

Энэ дугаарт бид 4-р сард болж өнгөрсөн үйл явдлууд болон бусад мэдээ мэдээллүүдийг хүргэхээр бэлдлээ. Мөн бид өөрсдийн бүлгэмийн зохицуулагчдын багийн гишүүдийн танилцуулгыг энэ дугаараараа дамжуулан хүргэхээр төлөвлөж байсан боловч бүрэн бүрдээгүй учир дараагийн дугаартаа оруулахаар боллоо.

Энэ удаад бидний бэлтгэн гаргасан дугаар танд таалагдана гэдэгт бид итгэж байна.

Дугаарыг бэлтгэн гаргасан: Н.Цэцболд

Бүлгэмийн мэдээ

Онцлох хэлэлцүүлгийн сэдэв

За өнгөрсөн дөрвөн сард манай мэйлинг хэлэлцүүлэг маань үнэхээр халуун дулаан болж өнгөрлөө. 3-р сарын байдлаар нийт бүртгэлтэй 129 гишүүн байсан бол одоогийн байдлаар нийт 174 бүртгэлтэй гишүүдтэй байна. За ингээд өнгөрсөн 4 сард болсон халуухан хэлэлцүүлгүүдийг та бүхэндээ тоймлон хүргэж байна. Доор дурдсан хэлэлцүүлгүүдээс өөр маш олон хэлэлцүүлэг болж өнгөрсөн бөгөөд бид хамгийн халуухан гэсэн 5 хэлэлцүүлгийг тоймлон хүргэж байгаа билээ.

Linux Kernel

Алтанбилэг гишүүн линүксийн цөмийн талаар ярилцъя гэсэн санал гаргасны үндсэн дээр линүкс кернелийн талаарх санал бодол болон уншвал зохилтой номнуудын талаар ярилцсан байгаа. Мөн Understanding Linux Kernel хэмээх номыг сонгон аваж уншин, өөрсдөд тохиолдсон хүндрэлтэй асуудлууд болон ойлгохгүй байгаа зүйлсээ номын сэдвийн дагуу ярилцацгаахаар болсон байгаа. Хэлэлцүүлгийг та бүтэн эхээр нь доорх хаягнаас уншина уу.

http://groups.google.com/group/limnux/browse_thread/thread/296a34b9bb534879?hl=en

Chi yagaad linux hergeldeg we?

За Батука гишүүний эхлүүлсэн энэхүү сэдэв 4-р сарын хамгийн халуун сэдвүүдийн нэг байлаа. Одоог болтол хэлэлцүүлэг дээр гишүүд маань яагаад линүксийг сонгох болсон талаараа өөрсдийн саналуудыг оруулсаар байгаа билээ. Та энэхүү сэдвээс линүксийн бараг бүх давуу талуудыг харах боломжтой бөгөөд гишүүдийн маань линүксийг ашиглах болсон шалтгаанууд таньд ч гэсэн линүксийн талаар өөр нэгэн бодлыг өгөх болов уу гэж бодож байна. Гишүүдийн ирүүлсэн хамгийн их саналуудаас дурдвал

  • Эх код нь нээлттэй буюу нээлттэй эхийн програм хангамж
  • Вирустдэггүй
  • Хууль ёсны дагуу ашигладаг
  • Ажиллагаа нь хурдан гэх мэт шалтгаанууд байлаа. Үүнээс өөр маш олон шалтгаануудыг манай гишүүд дурдсан бөгөөд хэлэлцүүлгийг бүтнээр нь доорх хаягаар орж уншина уу.

http://groups.google.com/group/limnux/browse_thread/thread/67a2d8d849273a87/06cadc29a7407413?hl=en&

LAMP системийн аюулгүй байдлын зөвлөмж өгнө үү.

Отгонлхагва гишүүний эхлүүлсэн энэхүү сэдэв веб сервер болон түүний аюулгүй байдлын талаар линүкс дээр ямар ямар арга хэмжээ авбал аюулаас хамгаалж болох талаар байлаа. Түүний асуусан асуултанд манай бүлгэмийн туршлагатай гишүүд өөрсдийн туршлагаасаа хуваалцсан бөгөөд олон гишүүдэд их хэрэгтэй хэлэлцүүлэг болж өнгөрсөн билээ. Таньд ч гэсэн маш их зөвлөмжүүдийг өгөж чадах болов уу гэж найдаж байна. Хэлэлцүүлгийг бүтэн эхээр нь доорх хаягаар орж уншина уу.

http://groups.google.com/group/limnux/browse_thread/thread/b559a6e7b60198aa?hl=en

Linux deer Software hogjuulhed tuslagch programmuud

Алтанбилэг гишүүний эхлүүлсэн энэхүү сэдэв нь линүкс орчинд хөгжүүлэлт хийхэд ямар ямар багаж хэрэгсэл ашиглаж болох талаар дурдсан байгаа. Гишүүд маань хөгжүүлэлт хийхдээ ашигладаг өөрсдийн багаж хэрэгслүүдийг танилцуулсан бөгөөд маш олон гишүүд маань өөрсдийн зарим нэг мэдэхгүй байсан хөгжүүлэлтийн програм хангамжийн талаар мэдэж авсан юм. Хэрвээ та линүкс дээр хөгжүүлэлтийн орчин бүрдүүлэхийг хүсэж байгаа бол энэхүү хэлэлцүүлгийн сэдэв яах аргагүй таньд хэрэгтэй сэдвүүдийн нэг гэж хэлмээр байна. Хөгжүүлэлт хийхэд ямар ямар програм хангамж хэрэгтэй талаар илүү дэлгэрэнгүйг доорх хаягаар орж уншина уу.

http://groups.google.com/group/limnux/browse_thread/thread/6fc220614c78a501?hl=en

GNOME vs KDE

Гоби гишүүний эхлүүлсэн энэхүү сэдэв дээр л мөн л халуухан ярианууд болж өнгөрлөө. Линүксийн хамгийн алдартай 2 дэлгэцийн програм хангамж болох Gnome болон KDE-г харьцуулан ярилцлаа. Мөн гишүүд маань алийг нь түлхүү хэрэглэдэг, аль нь ямар давуу талуудтай гэх мэт зүйлсийн талаар ярилцлаа. Хэрвээ та өөрийн сонголтоо хийж чадахгүй байгаа бол энэхүү хэлэлцүүлэг таны сонголтонд бага ч гэсэн нэмэр болох болов уу хэмээн бодож байна. Gnome болон KDE-н талаарх хэлэлцүүлгийг доорх хаягаар орж бүтнээр нь уншина уу.

http://groups.google.com/group/limnux/browse_thread/thread/8fd6baad82de666b?hl=en

Викигээр сонин юутай

За өнгөрсөн сард манай вики дээр нилээдгүй хэдэн хуудсууд нэмэгдлээ.

Өнгөрсөн сарын дугаартаа бид яагаад викиг ашиглах болсон шалтгаан болон викиг ашигласнаар ямар ямар давуу талуудтай вэ гэдгийг тайлбарласан байгаа. Үүнээс хойш гарах дугаарууддаа бид викид ямар ямар шинэчлэлтүүд хийгдсэн болон хамгийн их уншигдсан болон хамгийн чухал байж болохуйц вики хуудаснуудыг таньд танилцуулж байх болно.

Өнгөрсөн сарын онцлох хуудаснуудыг таньд танилцуулж байна.

Онцлох хуудаснууд

Шинэчлэлтүүд

Өмнө дугаартаа дурдаж байснаар өнгөрсөн сард бид викигийн агуулгын төрлийг гаргасан байгаа. Агуулгыг бид хэрэглэгчийн төвшин болон програм хангамжийн төрөл талаас нь 2 төрөл болгон ангилсан бөгөөд тэрхүү 2 төрлөө тус тусад нь дэд төрлүүд болгон мөн хуваасан байгаа. Цаашид бид энэхүү төрөлжүүлэлтээ хэрэглээд явах бөгөөд ямар нэгэн дутагдалтай зүйлтэй тулгарвал тэр даруйд нь засаад явах болно.

Вики агуулга төрөлжүүлэлтийг доорх хуудаснаас харна уу.

Уулзалтын тойм

Өнгөрөгч 4 сарын 8-нд "Гурван гал" худалдааны төвийн 7 давхарт байрлах "Мичид" ресторанд Open Beer Party маань болж өнгөрлөө. Уулзалтанд маань нийт 15 гишүүд хүрэлцэн ирсэн бөгөөд ярианы маань гол сэдэв удахгүй болох InstallFest, 5 сарын 15-нд болох Экспо болон бусад чөлөөт сэдвүүдийн талаар болж өнгөрлөө.

Уулзалтын дэлгэрэнгүй тэмдэглэлийг доорх хаягаар орж уншина уу.

http://groups.google.com/group/limnux/browse_thread/thread/d4f4af578203f350/827b6c7be756a816?hl=en&lnk=gst&q=OBP#827b6c7be756a816

Энэ сарын тархац - Үбүнтү 9.04

Үбүнтүгийн шинэ хувирбарууд нь 6 сар дутамд нэг гардаг бөгөөд 4 сар болон 10 сард гардаг уламжлалтай. Тийм учраас шинэ хувилбараа тухайн жил болон сараар нь тэмдэглэдэг. Жишээ нь л гэхэд өнгөрсөн дөрвөн сард гарсан шинэ хувилбар нь 9.04 бөгөөд энэ нь 9 оны 04 сард гарсан гэдгийг илтгэж байгаа юм. Тийм учраас 10 сард гарах хувилбар нь 9.10 гэж гарах болно.

За тэгэхээр 9.04 нь өмнөх хувилбаруудаасаа ямар ямар давуу талуудтай гэдгийг таньд танилцуулъя.

Суулгалт

  • EXT4 файл системийн дэмжлэгийг оруулж өгсөн. Гэвч одоогийн хувилбарт ext3 нь өгөгдмөл хэлбэрээр ашиглагдаж байгаа бөгөөд хэрвээ та хүсэх юм бол өөрийн хатуу дискийг ext4-р форматлах боломжтой.
  • Линүкс кернел 2.6.28-г өөртөө багтаасан.
  • Цагийн бүс сонгох хэсэг нь өмнөх хувилбаруудаасаа илүү хялбар бөгөөд сонгоход амар болсон.

Програм хангамжууд

  • Brasero хэмээх CD/DVD шарах програм хангамжийн хамгийн сүүлийн хувилбарыг багтаасан.
  • Cruft Cleaning
  • Totem плаг-инууд нэмэгдсэн.
  • Галт үнэгийн хамгийн сүүлийн хувилбарыг багтаасан.

Харагдах байдал

  • Гном 2.26 нь харагдах байдлаараа илүү гоё болсон.
  • Нэвтрэх цонхны дизайн өөрчлөгдөн илүү гоё болсон.
  • Notifications буюу мэдээлэл хүргэх цонх шинээр бий болсон.

Ажиллагаа

  • Бүүт хийх хугацаа богино болсон.
  • Өмнөх хувилбаруудаас ажиллагааны хувьд илүү хурдан болсон.

Үбүнтүг татаж болон захиалж авах

Энэ хаяг руу орон Үбүнтүг татаж эсвэл захиалж авах боломжтой.

Санал болгож буй програм хангамж

Орчин үед ихэнх тооцоолуурууд CD/DVD бичигчтэй болсон. Тийм ч учраас та өөрийн хэрэгтэй гэсэн дуу, видео болон баримтуудыг хүссэн үедээ хуулж авах боломжтой болж байгаа билээ. Нэг жишээ дурдах юм бол та: Та ямар нэгэн линүкс тархцыг CD/DVD дээр шаран, түүнийгээ ашиглан өөрийн тооцоолуур дээр суулгах боломжтой.


За тэгэхээр таны тооцоолуур дээр CD/DVD бичигч байрласан байлаа, харин CD/DVD рүү хүссэн юмаа шарахад тань түүнийг гүйцэтгэж өгөх програм хангамж хэрэгтэй. Тийм учраас энэ сарын онцлох програм хангамжаар таньд Brasero хэмээх CD/DVD шардаг програм хангамжийг танилцуулахаар бэлдлээ. Энэхүү програм хангамжийг ашиглан та өөрийн хүссэн зүйлсээ CD/DVD дээр буулган шарах боломжтой.

Дараагийн дугаарт

Манай сонингийн дараагийн дугаар 6 сарын 8-нд гарах болно.

Холбоо барих

Бидний сонингийн талаар өөрийн сэтгэгдлийг бидэнтэй илэн далангүй хуваалцана бид гэдэгт итгэлтэй байна.

Бидний сонингийн талаарх санал хүсэлт болон бидэнтэй холбоо барихыг хүсвэл newsletter@limnux.org хаягаар холбоо барина уу.

"http://wiki.limnux.org/wiki/Newsletter/Issue2" хуудаснаас авсан
Өөрийн багаж хэрэгслүүд